ЖАЙКА-ЫН СУРГАЛТ ТӨГСӨГЧДИЙН ХОЛБОО

 

JICA ALUMNI ASSOCIATION OF MONGOLIA

 

ЯГ ОДОО БИДЭНТЭЙ НЭГДЭХ

“ТҮНШЛЭЛ” УУЛЗАЛТ

Хугацаа: 2016 оны 6-р сарын 17-ны Баасан гараг

Цаг: 9.30 – 13.30
Болох газар: Монгол – Японы Хүний нөөцийн хөгжлийн төвийн нэг давхарын танхим
Уулзалтын зорилго: Японы ЖАЙКА байгууллагын шугамаар Япон Улсад сургалтанд хамрагдаж ирсэн ЖАЙКА-ын Сургалт Төгсөгчдийн Холбооны төгсөгчид, JDS Холбооны төгсөгчид болон ЖАЙКА-ын төслүүд, сайн дурын ажилтнууд хооронд хамтран ажиллах боломжоо эрэлхийлэх, харилцан биенээ дэмжих

Уулзалтын агуулга:
• ЖАЙКА-ын СТХ болон JDS Холбооны танилцуулга
• ЖАЙКА-ын төслүүдийн танилцуулга ба хамтран ажиллах боломжууд


 
Монгол Улсын Их Хурлын гишүүн, Монгол Улсын Шадар сайд, “ЖАЙКА”-ын Сургалт төгсөгчдийн холбооны Ерөнхийлөгч Ц.Оюунбаатар

ТЭРГҮҮНИЙ МЭНДЧИЛГЭЭ

Эрхэм төгсөгчид та бүхний энэ өдрийн амар амгаланг эрье.

Манай холбоо нь байгуулагдсан цагаасаа хойш Япон улсын Элчин сайдын яам, ЖАЙКА-ын Монгол дахь төлөөлөгчийн газартай хамтран ажиллаж, холбооны гишүүдийн идэвхитэй дэмжлэг, оролцоонд үндэслэн Монгол Улсын нийслэл хот, хөдөө орон нутагт төрөл бүрийн салбарт сургалт семинарыг зохион байгуулж, нийгмийн сайн сайхны төлөө сайн дурын үйл ажиллагаа болон соёлын хөтөлбөрүүдийг явуулж байна. Мөн 2015 онд холбооны гишүүдийн хоорондын нөхөрлөлийг бэхжүүлэх зорилгоор анхдугаар спорт өдөрлөгийг зохион байгуулахын зэрэгцээ холбооны зүгээс ЖАЙКА-ын хамтын ажиллагаа, тусламж, татвар, жижиг, дунд үйлдвэрлэл, агаарын бохирдол, онцгой байдал зэрэг сэдвээр зургаан удаа телевизийн нэвтрүүлэг бэлтгэн олон нийтэд сурталчиллаа.

Түүнчлэн Монгол Улсын Шадар сайдынхаа хувьд миний бие 2016 оныг “Хэрэглэгчийн жил” болгохыг санаачлан Засгийн газрын шийдвэр гаргууллаа. Энэхүү шийдвэр нь Монгол улс ардчилал, зах зээлийн харилцаанд шилжин орсон 25 жилийн түүхэнд төрийн бодлогынхоо цөмд хэрэглэгч-хүнийг анх удаа төвлөрүүлсэн, хэрэглэгч нар эрхээ хамгаалах боловсролыг төлөвшүүлэхэд цаг үеэ олсон маш чухал шийдвэр боллоо гэж миний бие үзэж байна.

“Хэрэглэгчийн жил-д хийхээр төлөвлөж буй бидний санаачилгыг амжилттай хэрэгжүүлэхэд “ЖАЙКА”-ын сургалт төгсөгчдийн холбооны нийт гишүүд, дэмжигчид та бүхний идэвхитэй оролцоо хамгийн чухал бөгөөд “Хэрэглэгч Хаан-Эрхэм хүн таны төлөө” гэсэн ариун үйлсэд хамтран ажиллахыг уриалж байна.


ЗАРЛАЛ

ТӨРИЙН АЛБАН ХААГЧ НАРТ ЗОРИУЛСАН JDS ХӨТӨЛБӨРИЙН ЭЛСЭЛТ ЭХЭЛЛЭЭ.

Монгол Улсын Боловсрол, Соёл, Шинжлэх Ухаан, Спортын Яам, Японы Олон Улсын Хамтын Ажиллагааны Байгууллага (JICA)-тай хамтран “Хүний Нөөцийн Хөгжлийг Дэмжих JDS Тэтгэлэгт Хөтөлбөр” -ийг буцалтгүй тусламжийн хүрээнд хэрэгжүүлж байгаа бөгөөд 2017-2018 оны хичээлийн жилд... read more

НИЙТЛЭЛ

ӨМНӨД СУДАНЫ АНХНЫ ОЛИМПЫН ТАМИРЧДЫГ ЖАЙКА ДЭМЖИНЭ.

7 сарын 24 өдөр Бүгд Найрамдах Өмнөд Судан улсын тамирчид Бразил улсад зохион байгуулагдах 2016 оны зуны 31 дүгээр олимпид оролцохоор явлаа. Энэ жил анх удаа Өмнөд Суданы тамирчид олимпийн тэмцээнд эрэгтэй 1,500 метр, эмэгтэй 200 метрийн гүйлтийн төрөлд оролцохоор... read more

УУЛЗАЛТ, ХУРАЛ

ТҮНШЛЭЛ ХАМТЫН АЖИЛЛАГААНЫ УУЛЗАЛТ АМЖИЛТТАЙ БОЛЖ ӨНДӨРЛӨЛӨӨ.

ЖАЙКА-ын Сургалт төгсөгчдийн холбооноос ЖАЙКА-ын төлөөлөгчийн газар, JDS холбоотой хамтран зохион байгуулсан “Түншлэл” хамтын ажиллагааны уулзалт 2016 оны 6-р сарын 17-ны өдөр Монгол-Японы Хүний нөөцийн хөгжлийн төвд амжилттай зохион байгуулагдлаа. Уулзалтыг ЖАЙКА-ын... read more

ОЛОН НИЙТИЙН АЖЛУУД

ЖАЙКА-ЫН СУРГАЛТ ТӨГСӨГЧДИЙН СПОРТ ӨДӨРЛӨГ БОЛЛОО.

2015 оны 11 дүгээр сарын 29-нд ЖАЙКА-ын сургалт төгсөгчдийн холбооны гишүүдийн анхдугаар спортын өдөрлөг Этүгэн дээд сургуулийн спорт зааланд зохион байгуулагдлаа.  Спортын өдөрлөгт холбооны 25 гишүүн оролцож, сагсан бөмбөг, ширээний теннис, дартс, шатрын төрлөөр... read more

СУРГАЛТ

“СОРИЛТЫН ҮР ДҮНД СТАТИСТИК ТООН ШИНЖИЛГЭЭ ХИЙХ НЬ” СЭДЭВТ СУРГАЛТ

Сургалт 2015.08.15-ны өдрийн 09.00 цагаас Замын-Үүд сумын Цагдаагийн хэлтсийн хурлын танхимд эхэллээ. Замын-Үүд боомт дахь Хилийн Мэргэжлийн хяналтын албаны дарга С.Баясгалан, Нэгдсэн лабораторийн эрхлэгч Д.Батгэрэл нар үг хэлж, сургалтыг нээлээ.Сургалтад МХЕГ-ын... read more

ЯПОН ОРОН

ЯПОНЫ ХӨГЖЛИЙН ТУРШЛАГААС ТАНИЛЦУУЛЖ БАЙНА.

Япон улс нь орчин үеийн нийгэм, эдийн засгийн аж үйлдвэржилтийг бүрдүүлж чадсан хамгийн анхны Азийн буюу барууны бус орон байлаа. 140 гаруй жилийн өмнө эхэлсэн энэхүү үйл явцын гол цөм нь “олж аваад өөртөө тохируулах” гэсэн ойлголт байсан бөгөөд маш олон төрлийн... read more



ЗУРГИЙН ЦОМОГ


jica_logo

JICA

head5

EMBASSY OF MONGOLIA IN JAPAN

994789e

JDS ALUMNI

japan-logo

EMBASSY OF JAPAN IN MONGOLIA

images

JAPAN INTERNATIONAL COOPERATION CENTER

Untitled

MONGOLIA-JAPAN CENTER OF HUMAN RESOURCES DEVELOPMENT