ЖАЙКА-ын Сургалт төгсөгчдийн холбоо “Байгаль хамгаалах аян”-ны хүрээнд энэ 10-р сарын 17-ны өдөр нийслэл хотын Эх хүүхдийн эрүүл мэндийн үндэсний төвийн гаднах талбай болон Туул голын сав газрын орчимд “Мод тарих, Туул гол орчмын газрыг цэвэрлэх үйл ажиллагаа”-г зохион байгуулав.

Мод тарих үйл ажиллагаанд Монгол Улсын Шадар сайд, УИХ-ын гишүүн, СТХолбооны тэргүүн Ц.Оюунбаатар, Эх хүүхдийн эрүүл мэндийн үндэсний төвийн захирал Ш.Энхтөр, ЖАЙКА-ын ажилтан Танака Томоаки нар болон тус ЭХЭМҮТөвийн 12 тасгийн 30 гаруй ажилчид, холбооны гишүүд хамтран 6 нэр төрлийн нийт 120 ширхэг бутлаг суулгацыг тарьж суулгалаа.DSC06024 DSC06026 DSC06030 DSC06035 DSC06038 DSC06039 DSC06042 DSC06047 IMG_5577 IMG_5580 IMG_5592 IMG_5593 IMG_5597

Үдээс хойш Нийслэлийн хэмжээнд зарласан “Бүх нийтийн их цэвэрлэгээний өдөр”-т нэгдэн Маршалын гүүр орчмын Туул голын эрэг дагуух хогыг холбооны гишүүд маань Туул голын сав газрын захиргааны дэмжлэг, оролцоотойгоор цэвэрлэв.

Дурдсан үйл ажиллагаанд оролцсон болон дэмжиж ажилласан нийт гишүүд, оролцогчиддоо талархал илэрхийлэхийн ялдамд Та бүхний цаашдын ажил, амьдралд сайн сайхан бүхнийг хүсэн ерөөе.