ЖАЙКА-ийн Сургалт төгсөгчдийн холбооны УЗ-ийн гишүүн, 2009 оны төгсөгч, Бүтээмжийн хандлага институтийн Гүйцэтгэх захирал Т.Золбоот нь ЖАЙКА-ийн санхүүжилтийн хүрээнд 2014 оны 11-р сарын 27, 28-нд UB City hotel зочид буудлын хурлын танхимд “Бүтээмжийн менежмент, Бүтээмжийг нэмэгдүүлэх арга хэрэгсэлүүд” сэдэвт 2 удаагийн сургалтыг нийт 55 хүний бүрэлдэхүүнтэйгээр амжилттай зохион байгууллаа.
pti_intro_zolboot 2014-1-page0001

Сургалтыг урьдчилан төлөвлөсөн хөтөлбөрийн дагуу зохион байгуулсанаас гадна сургалтын хөтөлбөрт ороогүй зарим зүйл нэмэгдсэн нь сургалтанд хамрагдсан компаниудын оролцогчид тус тусынхаа үйлдвэр, байгууллага дээр зочилж туршлага судлан ярилцсан болно. Мөн компаний инженер, удирдлагууд хүлээн авч уулзан оролцогчдын зарим нэгэн асуултанд хариуллаа. Энэ нь сургалтын хувьд бас нэгэн шинэлэг зүйл болсон бөгөөд оролцогчдод маш их таалагдсан үйл явдал боллоо.
IMG_6011
Сургалтын үр дүн
Сургалтанд оролцогчид сургалтын хөтөлбөрт орсон сэдвүүдийг онолын үндсэн дээр дэс дараалан үзэж, харилцан асууж ярилцахын зэрэгцээ тэдгээрийгээ практик дээр турших буюу асуудлыг шийдэх дасгал ажил, чөлөөт сэтгэлгээний тоглоом, багийн ажилбаруудад бүгд хамрагдан ажилласны үндсэн дээр бүтээмжийн талаар тодорхой ойлголт, мэдээллийг авлаа. Түүнээс гадна оролцогчид тус тусын байгууллага дээрээ бүтээмжийн хөдөлгөөн өрнүүлэх, дугуйлан байгуулах, 5S-ийг нэвтрүүлэх, Кайзен санал боловсруулах зэргээр анхан шатны үйл ажиллагаануудыг хэрэгжүүлэхээр боллоо. Энэ мэтээр бүтээмжийн талаарх компани аж ахуйн нэгж байгууллагуудын ажилтан, ажиллагсадын ойлголтыг өөрчлөх буюу шинэчлэн бүтээмж нь компани төдийгүй ажилтанд өөрт нь илүү амар хялбар ойлгомжтой нөхцөл байдлыг бий болгодог талаар ойлголтыг өгсөн гэж үзэж байна.
IMG_4202
IMG_4215
Цаашид авч хэрэгжүүлэх ажлууд:
Цаашид бидний зүгээс энэхүү сургалтанд хамрагдсан компаниудад илүү гүнзгийрүүлсэн, сэдэвчилсэн сургалт явуулахаас гадна тэдгээрийн сургалтын явцад олж авсан мэдлэг, мэдээллийн үндсэн дээр өөрийн компаниуд дээр хэрэгжүүлж буй шинэ санал санаачлага, төсөл зэрэг дээр зөвлөгөө өгөн хамтран ажиллах юм.
Түүнчлэн, энэхүү сургалтыг дахин өөр өөр компаниудыг хамруулан зохион байгуулах, бүтээмжийг нэмэгдүүлэх арга хэрэгсэлүүд дээр түлхүү анхааран сэдэвчилсэн сургалтыг зохион байгуулах, бүтээмжийн сургалтыг менежментийн бусад функцуудын хүрээнд хослуулан төлөвлөж зохион байгуулах, мөн оролцогчдын санал шүүмжлэлийг ажилдаа тусгаж ажиллах нь зүйтэй гэж дүгнэж байна.