Японы Жайка байгууллагын шугамаар Япон улсад сургалтанд хамрагдаж ирсэн нийт суралцагсад болон Жайка Алюмни байгууллагын гишүүд, тэдгээрийн суралцах явцдаа олж авсан болон түүнээс хойш хуримтлуулсан мэдлэг, туршлагыг олон нийтийн хүртээл болгох, бүхий л сонирхогч талуудтай мэдлэг, туршлагаа хуваалцах, хоорондын хамтын ажиллагааг өргөжүүлэн хөгжүүлэхийн тулд “Байгаль орчинд ээлтэй жижиг дунд үйлдвэрлэл” сэдвийн дор мэдлэг, туршлага хуваалцах уулзалт сургалтыг 11 сарын 8-ны өдөр Монгол-Японы хүний нөөцийн хөгжлийн төвд зохион байгууллаа.

[cycloneslider id=”jica”]

Холбоо нь байгаль орчныг хамгаалах чиглэлээр жил бүрийн хавар, намар мод тарих, Туул гол орчмын хогийг цэвэрлэх ажлуудыг уламжлал болгон зохион байгуулсаар ирсэн билээ. Энэ ажлын хүрээнд хүмүүст байгаль орчноо хамгаалах чиглэлээр цогц мэдээлэл өгөх, байгаль хамгаалах ажилд иргэдийг татан оролцуулах зорилгоор уг сургалтыг зохион байгуулагсан юм.

Сургалтанд Японы Жайка байгууллагын шугамаар жижиг дунд үйлдвэрлэл болон бизнесийн бүтээмжийн менежмент мөн өнөөгийн нийгэмд тулгамдаж буй байгаль орчин, эко аялал жуулчлал, хог хаягдлын чиглэлээр япон улсад мэргэжил дээшлүүлэн, суралцаж ирсэн төгсөгчидөөс сонгон шалгаруулалт явуулан, шалгарсан бүтээлүүдээр илтгэл явагдсан юм.

Нийт 10 төгсөгчийн илтгэл шалгаран, тэдгээр төгсөгчид маань эрхэлж буй үйл ажиллагааныхаа чиглэлээр Япон улсад мэргэжил дээшлүүлэн, суралцаж ирсэн шинэ мэдлэг, практик дээр хэрэгжүүлж байгаа туршлагынхаа талаар сонирхолтой илтгэлүүдийг хэлэлцүүлсэн.

Уулзалтанд аж ахуйн нэгж, байгууллага, компани, төрийн бус байгууллагын 70 гаруй төлөөлөгчид хүрэлцэн ирж илтгэлүүдийг сонсон, илтгэгч нартай өөрсдийн санал бодлоо солилцон, мэргэжил нэгт нөхөдтэйгээ танилцан, хоорондоо туршлага солилцон нэг өдрийг үр бүтээл дүүрэн өнгөрөөсөн юм.

Энэхүү мэдлэг туршлага хуваалцах уулзалтыг олон нийтэд түгээхийн тулд холбооны facebook (https://www.facebook.com/pages/JICA-Alumni-Association) хуудсанд илтгэлүүдийг бүрэн эхээр нь байршуулсан.

Хэвлэл мэдээллийн хэрэгсэлээр цацагдсаны дараа илтгэгч нартай уулзах, брэнд бүтээгдхүүнийг худалдан авах сонирхолтой хүмүүс маш ихээр бидэнтэй холбогдож байлаа.

Цаашид бид мэдлэг туршлагаа хуваалцах сургалт уулзалтыг тулгамдаж буй төрөл бүрийн сэдвүүдээр үргэлжлүүлэн зохион байгуулах тул та бүрэн өргөнөөр оролцоорой.

Уулзалт сургалтын талаарх сэтгэгдэл

Жайка Алюмни Монгол байгуууллагаас зохион байгуулсан мэдлэг, туршлага хуваалцах уулзалт сургалтад анх удаа илтгэл тавьж оролцсон бөгөөд зохион байгуулагчид, илтгэгч, сонсогчид, бусад холбогдох хүмүүс бүгд их идэвхитэй оролцож байгаа нь гүнзгий сэтгэгдэл төрүүлсэн. Энэ нь тэнд өрнөсөн асуулт хариулт улам өргөжиж мэтгэлцээний шинжтэй болж байсан болон үдээс хойш оролцох хүсэлтэй хүмүүс нэмэгдэн ирж байснаас харагдаж байлаа. Төрийн, бизнесийн, төрийн бус байгууллагын гэх мэт олон салбарт ажилллаж байгаа хүмүүс сургалтаар олсон мэдлэг туршлагаа ажил амьдралдаа хэрхэн тусгаж ажиллаж байгаагаа судалгаа, дүн шинжилгээтэй харьцуулан илтгэж байсан нь уулзалт сургалтыг улам сонирхолтой, үр дүнтэй болгосон гэж бодож байна. Мөн Жайкагийн шугамаар Японд суралцсан нь илтгэгч бүрт мартагдашгүй сайхан дурсамж үлдээжээ гэж санагдсан. Японд сургалтанд оролцож байгаагүй ч тэргүүний технологи нэвтрүүлэн амжилттай ажиллаж байгаа аж ахуйн нэгжийн төлөөлөл уригдан илтгэл тавьж оролцсон нь сонирхолтой байсан. Энэ бүхний үр дүнд   сургалтанд оролцогчид хоорондоо танилцаж сонирхсон сэдвээрээ яриа өрнүүлж байлаа.

Хэдийгээр уг арга хэмжээ зохион байгуулагдах хугацаа хэд хэдэн удаа хойшилж байсан боловч сургалт амжилттай болсонд талархаж, зохион байгуулагч нарт баяр хүргье. Цаашид ийм төрлийн сургалт зохион байгуулах нь сургалтаас олсон мэдлэг туршлагыг түгээн дэлгэрүүлэх, хүмүүс уулзан танилцаж холбоо тогтоох, сургалтын нэр хүндийг өсгөхөд хувь нэмэр болно гэж итгэж байна.

Я.Цэвээнханд, Судлаач, 2009 оны төгсөгч