ЖАЙКА-ийн Сургалт төгсөгчдийн холбооны бүх гишүүдийн хурал, хүлээн авалт 2017 оны 2 дугаар сарын 17-ны өдөр Кемпински зочид буудлын “Алтай” танхимд зохион байгуулагдсан бөгөөд хуралд тус холбооны 52 гишүүн оролцлоо. Хурлыг ЖАЙКА-ийн Монгол дахь төлөөлөгчийн газрын Дарга Сато Мүцүми, ЖАЙКА-ийн Сургалт төгсөгчдийн холбооны Тэргүүн Ц.Оюунбаатар нар нээж мэндчилгээ дэвшүүллээ.

Хурлын үеэр тус холбооны Ерөнхий нарийн бичгийн дарга Т.Золбоот холбооны 2016 оны үйл ажиллагааны тайлан, 2017 оны үйл ажиллагааны төлөвлөгөөний талаар танилцууллаа.

Мөн, хөтөлбөрийн дагуу өөрсдийн сурч мэдсэнээ бусадтай хуваалцаж, ажил үүрэгтээ нэвтрүүлэн хэрэгжүүлсэн шилдэг төгсөгчидөө шалгарууллаа. 2016 оны “Шилдэг туршлагыг нэвтрүүлэгч”-ээр Завхан аймгийн Б.Элдэв-Очирын нэрэмжит Чандмань-Эрдэнэ лаборатори сургуулийн суурь боловсрол хариуцсан сургалтын менежер А.Дэмбэрэлнямбуу, Говь-Алтай аймгийн Есөнбулаг сумын Үндэсний лаборатори I сургуулийн биологийн багш С.Алтанзул, Нийслэлийн Тээврийн газрын Орлогч дарга Х.Булгаа, СУИС-ийн Соёлын сургуулийн Соёл судлалын тэнхимийн эрхлэгч Ж.Мяндас нар шалгарлаа.

Энэ жилийн хурлын хөтөлбөрт Төгсөгчдийн зургийн үзэсгэлэн, шанз хөгжмийн тоглолт, Кэндогийн үзүүлбэр, сугалаа зэргийг оруулсан нь өмнөх жилүүдийнхээс өвөрмөц байлаа.

ЖИЧ: Хурлын үйл ажиллагаатай холбоотой фото зургуудтай танилцана уу.

ЖАЙКА-ИЙН СУРГАЛТ ТӨГСӨГЧДИЙН ХОЛБОО