ЖАЙКА-ЫН СУРГАЛТ ТӨГСӨГЧДИЙН ХОЛБООНЫ  БҮХ ГИШҮҮДЭД

Та бүхэнд энэ өдрийн мэндийг хүргэн мэндчилье.

ЖАЙКА-ын СТХолбоо нь Японы ЖАЙКА байгууллагын шугамаар Япон Улсад мэргэжил дээшлүүлсэн салбар салбарын гишүүд, нийт сургалт төгсөгчидөө хамруулсан, тэдгээрийн хэрэгцээ шаардлага, хүсэл сонирхолыг харгалзан тухайлсан нэг салбарын хөгжил, олон нийтийн нийтлэг эрх ашгийн үүднээс харилцан санал солилцох, зөвшилцөх, хамтран ажиллах хэлбэрээр ажиллах сайн дурын клубүүдийг СТХ-ныхоо дэргэд байгуулан ажиллахаар боллоо. Клубын зорилгыг дараах байдлаар тодорхойлж байна. Үүнд,

– Клубын гишүүд хоорондоо хамтран ажиллах нөхцөл бололцоог бий болгон өргөжүүлэн хөгжүүлэх, харилцан туршлага солилцон хамтарч ажиллах, биенээ дэмжих, дэмжүүлэх,

– Өөрийн үйл ажиллагаа болон үйл ажиллагаа эрхэлж байгаа салбараа хөгжүүлэхэд бусадтай хамтран ажиллах, тулгамдаж байгаа саад бэрхшээл, дутагдлыг арилгах, үр нөлөөг дээшлүүлэх, аливаа үүсгэл санаачилга, үйл ажиллагааг дэмжин хөгжүүлэх, санал, санаачилга гаргах,

– Суралцах явцдаа олж авсан болон түүнээс хойш хуримтлуулсан мэдлэг, туршлагыг олон нийтийн хүртээл болгох буюу бүхий л сонирхогч талуудтай мэдлэг, туршлагаа хуваалцах, хоорондын хамтын ажиллагааг өргөжүүлэн хөгжүүлэх, ач холбогдлыг нь сурталчлах,

– СТХолбооны үйл ажиллагаанд идэвхитэй оролцох, хөгжүүлэх талаар санал санаачилга гаргах ажиллах,

Түүнчлэн, дараах салбар буюу чиглэлийн клубууд байж болох юм гэж үзэж байна. Үүнд,

  • Бизнесийн клуб
  • Татварын клуб
  • Эрүүл мэндийн клуб
  • Байгаль орчны клуб
  • Төрийн Албан Хаагчдын клуб
  • Бусад г.м.                                                                                                                               Гишүүд Та бүхнийг өөрийн сонирхсон салбар, чиглэлийн клубд гишүүнээр элсэн орж болохыг мэдэгдэхийн зэрэгцээ Хавсралтаар илгээж буй Бүртгэлийн хуудасыг бөглөн 2015 оны 6 дугаар сарын 30-ны дотор ирүүлэхийг хүсье.          Бүртгэлийн хуудас

Клубүүдийг байгуулах анхны хурал 2015 оны 7 дугаар сарын 2 -ны (Пүрэв)17.00 цагт ЖАЙКА-ын байрны 802 тоот уулзалтын өрөөнд болох тул Та бүхнийг хүрэлцэн ирэхийг урьж байна. Хурлын хөтөлбөрийг жич боловсруулан гаргаж хүргүүлнэ.

Холбогдох ажилтан: Т.Золбоот (Удирдах зөвлөлийн гишүүн)

Ч. Мөнх-Эрдэнэ (Зохицуулагч)

Утас: 325 939, 311 329, 88110202

И-мэйл: jicamg-alumni@jica.go.jp

ЖАЙКА-ЫН СУРГАЛТ ТӨГСӨГЧДИЙН ХОЛБОО