ЖАЙКА-ын Сургалт төгсөгчдийн холбооны бүх 2016 оны 3 сарын 24-ний өдөр Блю Скай зочид буудалд зохион байгуулагдсан бөгөөд хуралд тус холбооны 75 гишүүн оролцлоо. Хурлыг ЖАЙКА-ын Монгол дахь төлөөлөгчийн газрын Дарга Сато Мүцүми, Монгол Улсын Шадар сайд, ЖАЙКА-ын Сургалт төгсөгчдийн холбооны Тэргүүн Ц.Оюунбаатар нар нээж мэндчилгээ дэвшүүллээ.

Ноён Сато Мүцүми нээлтийн мэндчилгээндээ “Энэ жил ЖАЙКА-ын шугамаар Япон Улсад урд өмнөх жилүүдээс илүү олон хүмүүс сургалтанд хамрагдлаа. Сургалт төгсөгчид маань ихэвчлэн хөдөө орон нутагт өөрсдийн туршлагаа хуваалцан сургалт зохион байгуулж байгаа нь сургалтын хамтын ажиллагаа улам бүр өргөжин тэлж байгаагийн нэг хэлбэр хэмээн үзэж байна” гэлээ. Төгсгөлд нь “Монгол дахь Сургалт төгсөгчдийн холбоо бусад орнуудад үлгэр жишээ болохуйц сайн ажиллаж байгаа”-г мөн онцлон дурдлаа.

Нээлтийн үйл ажиллагааны дараа Холбооны Тэргүүн Ц.Оюунбаатар Холбооны 2015 оны үйл ажиллагааны тайланг, Холбооны Ерөнхий нарийн бичгийн дарга Л.Дондог 2016 оны үйл ажиллагааны төлөвлөгөөний төслийг, холбооны Аудитын зөвлөлийн гишүүн Б.Эрдэнэбат Аудитын зөвлөлийн илтгэлийг тус тус танилцууллаа.

Дараа нь хөтөлбөрийн дагуу, өөрсдийн сурч мэдсэнээ бусадтай хуваалцаж, ажил үүрэгтээ нэвтрүүлэн хэрэгжүүлсэн шилдэг төгсөгчидөө шалгарууллаа. 2015 оны “Шилдэг туршлагыг нэвтрүүлэгч гишүүн”-ээр Ч.Мөнхцэцэг, Ё.Жаргалсайхан, Х.Өмиргүл, Д.Батнасан нар шалгарлаа. Мөн 2015 онд зарласан “Монгол-Японы найрамдал” сэдэвт эссэ бичлэгийн уралдааны дүнг танилцуулж шалгарсан хүүхдүүдийг өргөмжлөл, медаль, Интерном номын их дэлгүүрээс 70 000 төгрөг хүртэлх үнийн дүн бүхий ном авах эрхийн бичгээр урамшууллаа. \Шагнагдагсадын талаарх дэлгэрэнгүй мэдээллийг доороос үзнэ үү.\

Үүний дараа дээр дурдсан тайлан, илтгэлүүдтэй холбоотойгоор холбооны гишүүд сонирхсон асуудлуудаараа асуулт асууж, санал хэллээ.

Хурлын төгсгөлд Холбооны Удирдах зөвлөл болон Хяналтын зөвлөлийн гишүүдийг шинээр сонгох сонгууль боллоо. Удирдах зөвлөлийн гишүүнд 20 хүн нэрээ дэвшүүлсэнээс Ц.Оюунбаатар, Я.Аюушжав, Т.Золбоот, Д.Долгорсүрэн нар ахин сонгогдож, Ц.Нарантуяа, Б.Болормаа, Г.Тамир, Д.Нямсүрэн, Д.Батжаргал нар шинээр сонгогдон ажиллахаар боллоо. Хяналтын зөвлөлд 5 хүн нэрээ дэвшүүлсэнээс Э.Ууганцэцэг, Б.Ганбат, М.Амараа нар сонгогдов. Түүнчлэн, шинээр сонгогдсон Удирдах зөвлөл хуралдаж Холбооны тэргүүнээр Ц.Оюунбаатар, Ерөнхий нарийн бичгийн даргаар Т.Золбоот нарыг сонгон ажиллуулахаар боллоо.

Ирэх 3 жилд Холбооны нийт гишүүдээ манлайлан ажиллахаар сонгогдсон Удирдах зөвлөл болон Хяналтын зөвлөлийн гишүүддээ идэвхи санаачлагатай, амжилт бүтээлтэй ажиллахыг хүсье!