УИХ-ын гишүүн Ц.Оюунбаатар (2008 онд Жайка-ийн шугамаар Татварын хяналт шалгалтыг сайжруулах нь сургалтанд хамрагдсан, Холбооны тэргүүн), Я.Аюушжав (1997, 2005 онд Жайка-ийн шугамаар Татварын удирдлага сургалтанд хамрагдсан, Холбооны удирдах зөвлөлийн гишүүн) нар УТОХГ-т бүртгэлтэй аж ахуйн нэгжүүдээс уул уурхай, банк санхүүгийн салбарт үйл ажиллагааны эрхэлдэг 70 орчим аж ахуйн нэгжүүдэд“Татварын боловсрол” уулзалт хэлэлцүүлгийг 2014 оны 11 сарын 21-нд /JICA/-тай хамтран ТЕГ-н сургалтын 305 тоот танхимд 9.00-12.00 цагийн хооронд явуулав.
1

УТОХГ-т 2011 оноос эхлэн “Том татвар төлөгчдийн чадавхийг бэхжүүлэх нь“ төсөл амжилттай хэрэгжиж байгаа бөгөөд төслийн хүрээнд уул уурхай, банк санхүү зэрэг орлогын төлөвлөгөөний дийлэнх хэсгийг бүрдүүлж буй ААН-д зориулсан үйлчилгээг ҮТА-ны хэмжээнд анхдагч байдлаар туршиж үзэж байгаа юм. Өөрөөр хэлбэл олон улсад хїлээн зєвшєєрєгдсєн “Гол үйлчлүүлэгчийг хариуцсан менежер”-ийн орон тоог шинээр бий болгож, судалгааны үндсэн дээр татвар төлөгчдөд нэн шаардлагатай сэдвүүдийг нээн илрүүлж уулзалт хэлэлцүүлгийн сэдвийг томьёолон гаргадагийг дурьдахзүйтэй. Энэ удаагийн уулзалт хэлэлцүүлгийг ОУВС-н ажилтан, төслийн зөвлөх Д.Дэкер нээж үг хэлсэн ба дараах илтгэлүүдийг амжилттай авч хэлэлцсэн. Үүнд:
Нэг. УТОХГ-ын ТТХХ-н ТУБ Ч.Саруултөгс, Ц.Отгонцэцэг нар “Цахимаар татварын тайланг илгээхэд толиолдож байгаа бэрхшээл, анхаарах асуудлууд“ сэдвээр,
Хоёр. ТЕГ-ын ТУХАГ-ын ТУАБ Б.Галбадрах “Татварын хууль тогтоомжийн шинэчлэлийн талаар ” сэдвээр,
Гурав. ТЕГ-ын ТТҮГ-ын ТУБ Н.Бямбаа “ НӨАТ-ын хуулийн хэрэгжилтэнд анхаарах зарим асуудлууд” сэдвээр тус тус илтгэл тавьж хэлэлцүүлэв.
2
Уулзалт хэлэлцүүлгийн үр дүн: Хэлэлцүүлэг амжилттай болж өнгөрсєн бєгєєд томоохон татвар төлөгчдөд үзүүлэх үйлчилгээг шинэ шатанд гаргахад татвар төлөгч, татварын байгууллага хоёрын харилцан ойлголцол, хамтын ажиллагаа чухал байдаг. Олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн үйлчилгээний хэлбэр болох тавигдсан илтгэлийн хүрээнд харилцан ярилцах нь хамгийн үр дүнтэй аргуудын нэг бєгєєд ойр ойрхон ийм төрлийн уулзалт хэлэлцүүгийг хийж байхаар болсон ба дараагийн хэлэлцүүлгийг 2015 оны 2 улиралд хийхээр төлөвлөж байна.
3
5