Холбоо нь 2006 оноос эхлэн жил бүр нийслэл хотынхоо ногоон байгууламжийг нэмэгдүүлэхэд өөрсдийн хувь нэмэрээ оруулах, гаднах талбайгаа цэцэрлэгжүүлэх шаардлагатай, цаашид тарьсан мод бутыг арчлан хамгаалах боломжтой газруудыг сонгон авч мод тарих үйл ажиллагааг зохион байгуулсаар ирсэн билээ.

Одоогийн байдлаар Мэл эмнэлгийн хүрээлэн, Сүхбаатар дүүргийн 135-р цэцэрлэг, Нарангийн энгэрийн шинэ хогийн цэг, Мөрөөдлийн цэцэрлэгт хүрээлэн, Сонгинохайрхан дүүргийн Засаг даргын тамгын газрын урд байрлах Хүрхрээ цэцэрлэгт хүрээлэн, Клиникийн нэгдсэн 2-р эмнэлэг, Халдварт Өвчин Судлалын Үндэсний төвд үхрийн нүд, голт бор, улиас, шар хуайс, гацуур гэх мэт модны 2000 гаруй суулгацыг тарисан байна.

Энэ жил бид “Чингис хаан” олон улсын нисэх буудлын ногоон байгууламжийг нэмэгдүүлэх зорилгоор нисэх буудлын Гадаад хүндэт зочдын танхимын гадна талд шар хуайс, гацуур модыг тарив. Цаашид энэ хэсэг талбайг Жайка-ийн сургалт төгсөгчдийн нэрэмжит бяцхан төгөл болгон, мод бутыг арчлан ургуулж байхаар болсон юм.

[cycloneslider id=”mod-tarij-bna”]