Монгол Улсын Боловсрол, Соёл, Шинжлэх Ухаан, Спортын Яам, Японы Олон Улсын Хамтын Ажиллагааны Байгууллага (JICA)-тай хамтран “Хүний Нөөцийн Хөгжлийг Дэмжих JDS Тэтгэлэгт Хөтөлбөр” -ийг буцалтгүй тусламжийн хүрээнд хэрэгжүүлж байгаа бөгөөд 2017-2018 оны хичээлийн жилд суралцах шилдэг, залуу төрийн болон хувийн байгууллагын албан хаагчдын сонгон шалгаруулахаар 8-р сарын 8-ны өдрөөс эхлэн элсэлтээ зарлаж байна. Япон Улсын Засгийн газар нь албан ёсны хөгжлийн тусламж (ODA)-ийн хүрээнд JDS хөтөлбөрийг санхүүжүүлэн хэрэгжүүлж байна. Хөтөлбөрийн зорилго нь голчлон төрийн албан хаагчдыг (хувийн хэвшлээс 2) Япон улсын их дээд сургуулиудын магистрантурт (2жил) суралцуулах замаар Монгол улсын хүний нөөцийн хөгжлийг дэмжиж, Монгол Японы найрамдалт харилцааг бэхжүүлэхэд оршино. Энэхүү элсэлтээр 2017 онд Япон улсад суралцах ирээдүйн эх орноо удирдах төрийн болоод хувийн хэвшлийн нийт 20 оюутныг сонгон шалгаруулна. (2017 оны 9-10 сард хичээлийн жил эхэлнэ.) Өргөдлийн материалыг хүлээн авах эцсийн хугацаа нь 2016 оны 11-р сарын 4-ны өдрийн 17 цаг 30 минут хүртэл байна.

JDS хөтөлбөрийг Монгол улсад 2001 оноос эхлэн хэрэгжүүлж байгаа ба өнөөг хүртэл нийт 262 оюутан Япон улсад суралцаад байна. Суралцах чиглэлүүдийн хувьд Монгол улсын Засгийн газрын нийгэм, эдийн засгийн хөгжлийн стратеги болон Япон улсаас Монгол улсад үзүүлж буй тусламжийн бодлогыг үндэслэн тогтоодог бөгөөд дэлгэрэнгүйг Англи хэл дээр дор харуулав.

JDS хөтөлбөрийн танилцуулга семинарыг 9-р сарын эхээс 10-р сарын эхэн хүртэл Монгол – Японы Төвд болон зарим төрийн байгууллагууд дээр зохион байгуулна.

Танилцуулга семинарын хуваарь болон элсэлттэй холбоотой мэдээллийн дэлгэрэнгүйг JDS цахим хуудас болон JDS хөтөлбөрийн Монгол дахь Төлөөлөгчийн Газраас авна уу.

 

JDS хөтөлбөрийн Монгол дахь Төлөөлөгчийн Газар
Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, Монгол-Япон төвийн байр, 201 тоот өрөө. Төв шуудангийн 917-р хайрцаг.
Утас: 11-327052, 11-326815 Цахим хаяг: jds.mongolia@jice.org
Ажлын цаг: 9:00 – 12:30 / 14:00-17:30, Даваа – Баасан

 

JDS цахим хуудас

http://jds-scholarship.org/