Сургалт Төгсөгчдийн Холбоо нь 2006 оноос эхлэн жил бүр нийслэл хотынхоо ногоон байгууламжийг нэмэгдүүлэхэд өөрсдийн хувь нэмэрээ оруулах үүднээс гаднах талбайгаа цэцэрлэгжүүлэх сонирхолтой, цаашид тарьсан мод бутыг арчлан хамгаалах боломжтой газруудыг сонгон авч “Мод тарих ажил”-ыг зохион байгуулсаар ирсэн билээ.

SAM_4548Өнгөрсөн хугацаанд бид Мал эмнэлгийн хүрээлэн, Сүхбаатар дүүргийн 135-р цэцэрлэг, Нарангийн энгэрийн шинэ хогийн цэг, Мөрөөдлийн цэцэрлэгт хүрээлэн, Сонгинохайрхан дүүргийн Засаг даргын тамгын газрын урд байрлах Хүрхрээ цэцэрлэгт хүрээлэн, Клиникийн нэгдсэн 2-р эмнэлэг, Халдварт Өвчин Судлалын Үндэсний төвд үхрийн нүд, голт бор, улиас, шар хуайс, гацуур гэх мэт модны 2000 гаруй суулгацыг тариад байна.

2013, 2014 онуудад бид Чингис хаан ОУНБ-тай хамтран ажиллаж тус нисэх буудлын Гадаад хүндэт зочдын танхимын гадна талбайд 500 орчим шар хуайс, гацуур, улиас зэрэг модыг тарьсаныг Та бүхэн мэдэж байгаа билээ.

Та бидний хамтдаа тарьсан модод сайн ургаж байгаа талаар манай Холбооны гишүүн, 2009оны төгсөгч, Чингис хаан ОУНБ-ын хүний нөөцийн мэргэжилтэн Д.Нэргүй бидэнд зураг, мэдээлэл ирүүлжээ. Модыг арчлан ургуулахад анхаарал тавьж ажиллаж байгаа Чингис хаан ОУНБ-ын хамт олон талархал илэрхийлье. Мөн “Туул голын цэвэрлэгээ” болон “Мод тарих ажил”-д идэвхитэй оролцдог гишүүддээ баярлалаа.

SAM_456112