ЖАЙКА-гийн Сургалт төгсөгчдийн холбооны санхүүжилтээр “Аж ахуйн нэгж байгууллагын нягтлан бодох бүртгэлийн бодлого боловсруулах арга зүй, Японы туршлага” сэдэвт семинар 2015 оны 3 дугаар сарын 13-ний өдрийн 14.00-20.00 цагт Монголын нягтлан бодох бүртгэлийн хүрээлэнгийн сургалтын танхим / Тусгаар тогтнолын ордоны 705 дугаар танхим/-д болов. Семинарт аж ахуйн нэгж байгууллагын 60 нягтлан бодогч оролцов.
DSC05954
Японы Asahi шар айрагны үйлдвэрийн нягтлан бодох бүртгэлийн бодлогын баримт бичгийн бүтэц агуулга, түүнийг хэрхэн боловсруулсан мөн хэрхэн мөрдөж ажилладаг талаар туршлагыг оролцогчдод ярьсан нь хүмүүсийн сонирхлыг ихэд татсан сургалт болсон.Семинарт ЖАЙКА-гийн сургалт төгсөгч, Монгол улсын гавъяат эдийн засагч, доктор, профессор Л.Дондог лекц уншиж удирдан явуулав.


DSC05943
DSC02684