Улсын Нэгдсэн Төв эмнэлэгийн Сувилахуй эрхэлсэн албаны арга зүйч Ц.Амаржаргал(2013онд Жайкагийн шугамаар Сувилахуйн менежмент сургалтанд хамрагдсан)2015 оны 1 сарын 27, 28 ны өдрүүдэд Сувилагчийн ажлын байрны дэвшил хөгжилийг боловсронгуй болгох загвар гаргах зорилгоор амжилттай зохион байгууллаа. Японы сувилагчийн ажлын байран дээрхи хөгжлийн бодлогын талаархи мэдээлэл олгох мөн монгол улсын сувилагч нарын ажлын байрны дэвшил хөгжлийн бодлогыг бий болгох гэсэн 2 зорилтын хүрээнд явууллаа.

IMG_1928

IMG_1933
Сургалтыг Японы Жайка байгууллагаас явуулдаг олон улсын Nursing Management сургалтанд хамрагдсан багш нар болон Монголын сувилагчдын нийгэмлэгтэй хамтарч Японы сувилахуйн удирдлага манлайллын чиг хандлагад тулгуурлан явууллаа. Мөн сургалтыг олон улсын чиг хандлагыг дэвшүүлж, монгол улсад нэвтрүүлэх загварыг боловсруулахын тулд сувилагч нартай хэлэлцүүлэг хийж явууллаа. Сургалтыг дараах сэдвээр зохион байгууллаа.
Сэдэв- 1: Японы эрүүл мэндийн салбарын тогтолцооны тухай
• Японы эрүүл мэндийн салбарын тогтолцооны тухай мэдээлэл
• Видео бичлэг
Сэдэв- 2: Японы сувилахуйн хөгжил ба туршлага
Сэдэв- 3: Японы хүний нөөцийн хөгжлийн бодлого
• Сувилагч нарын карьерийн тогтолцоо
• Сувилагч нарын хувь хүний хөгжлийн тогтолцоо
Сэдэв- 4: Шинэ сувилагчийг чиглүүлэх арга зүй
Сургалтын багшлах бүрэлдэхүүн
1. Д.Нямсүрэн – Улсын хоёрдугаар төв эмнэлгийн Сувилгааны албаны дарга, Сувилахуйн зөвлөх зэрэгтэй, Удирдлагын ухааны докторант. “Nursing management -2010” сургалтын оролцогч
2. Ц.Болормаа – СБДүүргийн Эрүүл мэндийн нэгдлийн Сувилгааны албаны дарга, Сувилахуйн тэргүүлэх зэрэгтэй, Сувилахуйн ухааны магистр.“Nursing management -2014” сургалтын оролцогч
3. Ц.Амаржаргал – Улсын нэгдүгээр төв эмнэлгийн Сувилахуй эрхэлсэн албаны арга зүйч, Сувилахуйн тэргүүлэх зэрэгтэй, Сувилахуйн ухааны магистрант. “Nursing management – 2013” сургалтын оролцогч
Сургалтанд Улсын нэгдүгээр төв эмнэлэг, Улсын хоёрдугаар төв эмнэлэг, Улсын гуравдугаар төв эмнэлгийн нийт 150 сувилагч хамрагдлаа.