Сургалтын нээлт 2015 оны 02 дугаар сарын 03-нд Хан-Уул дүүргийн 52 дугаар сургуулийн урлаг зааланд 08.30 цагт эхлэв.
Сургалтын нээлтийн үйл ажиллагаанд Нийслэлийн боловсролын газрын хяналт, үнэлгээ шинжилгээний хэлтсийн мэргэжилтэн З.Болормаа, дүүргийн боловсролын хэлтсийн бага боловсрол хариуцсан мэргэжилтэн Д.Чинбаатар, сургуулийн өмнөх боловсрол хариуцсан мэргэжилтэн Ж.Шинэбаяр, Газарчин дээд сургуулийн СӨБС-ийн багш О.Үүрийнтуяа, Ц.Удвал нар оролцлоо.

DSCN0469
Сургалт нь Японы бага насны хүүхдийн боловсролын үйлчилгээний хэлбэрийг тусгасан хүүхэд бүрийг хөгжүүлэх “Бэлтгэл” бүлгийн сургалтын хөтөлбөр-ийг өөрийн орны онцлог, хүүхдийн хэрэгцээ, сонирхолд тулгуурлан боловсруулж турших зорилготойгоор зохион байгуулагдсан.
IMG_1984
DSCN0462
Сургалт онол, арга зүй хослон явагдсан нь багш нарын талархалыг хүлээсэн үр дүнтэй сургалт болж өнгөрлөө.
DSCN0467 Сургалтад оролцогчдоос сургалтын үйл ажиллагаанд өгсөн үнэлгээний нэгтгэл
Сургалтын үйл ажиллагаанд 128 оролцогч санал өгсөн.
1. Сургалт таны хэрэгцээг хэр зэрэг хангасан бэ? гэсэн санал асуулгад
Дунд зэрэг гэж 2 оролцогч, дунджаас дээгүүр гэж 8 оролцогч буюу 6 хувь, хангасан гэж 50 оролцогч буюу 39 хувь, нэлээд хангасан гэж 51 хүн буюу 39,8 хувь, бүрэн хангасан хэмээн 10 хүн буюу нийт оролцогчдын 8 хувь нь санал өгсөн байна. Үүнээс харахад багш нарт тухайн сургалт хэрэгцээг нь хангасан, нэлээд хэрэгцээтэй сургалт байсан.
2. Сургалтын хамгийн оновчтой агуулгыг нэрлэнэ үү? гэсэн санал асуулгад
a) “Сургалтын хөтөлбөр боловсруулах зарчим” гэсэн агуулга маш их хэрэгтэй гэж 96 хүн буюу 75 хувь, хэрэгтэй мэдээлэл байсан гэж 27 оролцогч буюу 21 хувь, чухал бус мэдээлэл байсан гэж 3 хүн буюу 2 хувь, 1 багш огт санал өгөөгүй.
b) Бага насны хүүхдийн хөгжлийг ажиглаж баримтжуулах нь гэсэн агуулга маш их хэрэгтэй гэж 87 оролцогч буюу 68 хувь, хэрэгтэй мэдээлэл гэж 38 оролцогч буюу 30 хувь, чухал бус мэдээлэл гэж 3 хүн буюу 2 хувь үнэлгээ өгсөн юм.
c) Хөгжүүлэх сургалтын зарчим, нэгдмэл сургалт зохион байгуулах нь гэсэн агуулгад маш их хэрэгтэй гэж оролцогчдын 54,6 хувь буюу 70 хүн, хэрэгтэй мэдээлэл гэж 35,9 хувь буюу 46 хүн, чухал бус мэдээлэл гэж оролцогчдын 5 хувь буюу 7 хүн үнэлгээ өгсөн бол 5 хүн буюу оролцогчдын 4 хувь нь үнэлгээ өгөөгүй байна.
d) Сургалтын үйл ажиллагааг төвийн үйл ажиллагаагаар зохион байгуулах нь гэсэн агуулгад оролцогчдын 80 буюу 62,5 хувь маш их хэрэгтэй мэдээлэл гэж үнэлсэн бол 40 хүн буюу 31 хувь нь хэрэгтэй мэдээлэл, 3 хүн буюу 2 хувь нь чухал бус мэдээлэл хэмээн үнэлж харин 5 хүн үнэлгээ өгөөгүй юм.
e) Бага насны хүүхдийг тоглоомын үйл ажиллагаагаар хөгжүүлэх нь гэсэн агуулгад оролцогчдын 100 буюу 78 хувь нь маш их хэрэгтэй мэдээлэл байсан, 27 багш буюу 21 хувь нь хэрэгтэй мэдээлэл, 1 багш чухал бус мэдээлэл байсан хэмээн үнэлжээ. Эдгээрээс харахад тухайн сургалт багш нарын эрэлт хэрэгцээг хангасан үр дүнтэй сургалт болсон нь судалгаанаас харагдаж байна.
3. Сургалт явуулж буй арга зүй, зохион байгуулалтыг улам боловсронгуй болгоход бидэнд өгөх таны үнэтэй санал, зөвлөмж гэсэн асуулгад:
 Нийт оролцогчдын 50.7 хувь буюу 65 багш онол, арга зүй хосолсон сургалт болохоор илүү үр дүнтэй байлаа баярлалаа гэсэн бол;
 Иймэрхүү сургалтыг олон удаа болж өгвөл сар, улиралд ажлын цагаар, хагас өдрөөр тогтмол зохион байгуулж байвал багш бидний арга зүйд тустай юм хэмээн 48 багш буюу 37.5 хувь нь санал өгсөн;
 Хөгжим, биеийн тамирын үйл ажиллагааг тусгайлан бэлтгэж явуулах хэмээн 2 багш;
 Сургагч багш нар заах зүйлээ харилцан ярилцаж, зорилго, агуулга нэгдмэл байх тал дээр анхаарах хэмээн 10 багш буюу 7,8 хувь нь;
 Гарын авлага, зөвлөмж, CD-ийг хувилж өгөх хэмээн 5 багш буюу 3,9 хувь;
 Орлцогчдын тоо цөөн байх хэмээн 4 багш буюу 3,1 хувь;
 Гарын доорх материал ашиглан сургалтын хэрэглэгдэхүүн хийх аргачлал заах хэмээн 1 хүн буюу 0,7 хувь нь тус тус санал өгсөн байна