ЖАЙКА-гийн сургалт төгсөгчдийн холбооны 2013 оны жилийн төлөвлөгөө төсвийн дагуу 2014 оны 3 дугаарын сарын 14 Тусгаар тогтнолын ордонд “Татварын хяналт шалгалтаар үүсэж болох эрсдлээс урьдчилан сэргийлэх нь” семинар болов. Семинарт 49 аж ахуйн нэгж байгууллагын санхүүгийн албаны дарга, ерөнхий нягтлан бодогчид оролцов.

[cycloneslider id=”tatvar”]

Семинарт дараах илтгэл тавигдав. “Япон улс, Монгол улсын татварын тогтолцоо, татвар ногдуулах аргачлал, давхар татварын гэрээний тухай”, “Татварын хяналт шалгалт, хяналт шалгалтаар үүсч болох эрдлээс урьдчилан сэргийлэх нь”, “Японы оршин суугч бус этгээдийн татвар ногдуулалтын тогтолцоо, хэрэгжилт, Монголын ХХОАТ-ын тухай харьцуулалт”, эдгээр илтгэлийг Бороо гоулд ХХК-ний татварын зөвлөх Б.Ганхүлэг, ТЕГ-ын УТОХГ-ын хэлтсийн дарга Б.Даваадэмбэрэл, ТЕГ-ын УТОХ-ын хэлтсийн ахлах байцаагч Т.Энхтайван нар тавьж хэлэлцүүлэв. Илтгэлийн дараа асуулт, ярилцлага болов.

Семинарт оролцогч Тод Ундарга ХХК-ийн ерөнхий нягтлан бодогч Оюунчимэг, Соёл-Од ХХК-ийн ерөнхий нягтлан бодогч Нямсүрэн нар “Семинар маш сайн боллоо, ийм семинарыг дахин дахин хийж байх нь зүйтэй байна” хэмээн өгүүлэв. Семинарыг ТЕГ-ын татварын ахлах байцаагч Д.Сайханчулуун зохион байгууллаа.

Семинарын илтгэгч ба зохион байгуулагч нар ЖАЙКА-гий сургалтад оролцогч бөгөөд Япон улсад үзэж сонссон зүйлээ Монгол улсын практикт нэвтрүүлэхийг оролдож байгаа тухай ярьж байв.