Жайка-ийн сургалт төгсөгчдөө

Жайка-ийн Монгол дахь төлөөлөгчийн газар болон Жайка-ийн сургалт төгсөгчдийн холбоо (JAAM) хамтран сургалт төгсөгчдөөсөө Жайка-ийн сургалтаар олж авсан мэдлэгт үндэслэн бодитоор хэрэгжүүлж байгаа төсөл хөтөлбөр болон эрдмийн ажлын үр дүн, амжилтаасаа хуваалцана уу.

Та бүхнээс хүлээж авсан мэдээлэлд үндэслэн оны эцэст онцгой шилдэг гэж үнэлэгдсэн бүтээлийг шалгаруулан, сэтгүүл гаргах бөгөөд ирэх жилийн 3 сард Жайка-ийн сургалт төгсөгчдийн холбооны бүх гишүүдийн хурал дээр урамшуулан шагнах болно.

Оролцохын тулд: Хавсралт материалын асуултын дагуу дэлгэрэнгүй хариулж бичих.

Санал хүлээж авах хугацаа: 8 сарын 01~10 сарын 01 өдөр хүртэл

Зохион байгуулагч: Жайка-ийн Монгол дахь Төлөөлөгчийн Газар, Жайка-ийн Сургалт төгсөгчдийн холбоо

Холбоо барих: Д. Дэлгэрсүрэн (сургалт төгсөгчдийн холбооны зохицуулагч)

Хаяг:  Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, Бодь тауэр, 7-р давхар, Жайка-ийн Монгол дахь Төлөөлөгчийн Газар

Утас:      325 939, 311 329       

И-мэйл:   jicamg-alumni@jica.go.jp

Вэб сайт:  www.jaam.mn, https://www.facebook.com/pages/JICA-Alumni-Association

 Хавсралт

Овог:   Нэр:

Одоогийн албан тушаал:

  1. Суурь мэдээлэл
  • Хамрагдсан сургалтын танилцуулга (сургалтын нэр, огноо, агуулга)
  • Сургалтанд хамрагдах үеийн албан тушаал, албан байгууллага, ажлын байрны талаарх мэдээлэл
  • Сургалтаар олж авсан мэдээлэлийн гол агуулга
  1. Сургалтанд хамрагдсаны дараа гарсан үр дүн, амжилт, дэвшил
  • Хувь хүний түвшинд
  • Албан байгууллага, ажлын байрны түвшинд
  • Улс орны хөгжлийн түвшинд
  1. Таны амьдралд нөлөөлсөн байдал
  • Ажлын байран дээрээ өсөн дэвших
  • Хувийн амьдралд гарсан өөрчлөлт
  1. Амжилтанд хүрэхэд нөлөөлсөн хүчин зүйлс
  • Хувь хүн өөрөөс хамаарсан үйл ажиллагаа- сургалтаар олж авсан мэдлэгээ ажил, амьдралдаа хэрэгжүүлэхийн төлөө хийсэн ажил /фото зураг, тоон мэдээлэл/
  • Сургалтаар олж авсан мэдээлэлийг бусдад хэрхэн түгээсэн байдал
  • Харьяа байгууллагын зүгээс танд үзүүлсэн дэмжлэг
  • Жайка-ийн зүгээс танд үзүүлсэн дэмжлэг
  • Албан тушаал, ажлын онцлог
  1. Хоёрдогч буюу дагалдах зорилго
  • Сургалтаар дамжуулан олж авсан Япон орны талаарх ойлголт
  • Сургалтаар дамжуулан Япон орныг сонирхох болсон тухай
  • Жайка-ийн сургалт төгсөгчдийн холбооны үйл ажиллагаанд та хэр их идэвхтэй оролцдог вэ? Холбооны үйл ажиллагаа нь Монгол-Япон хоёр улсын дипломат харилцааг өргөжүүлэн хөгжүүлэхэд хувь нэмэрээ оруулж байна гэж үздэг үү?
  1. Бусад

Жайка-ийн зохион байгуулдаг сургалттай холбогдуулан таны зүгээс Жайка-д хандаж хэлмээр байгаа санал, зөвлөмж г.м