Тэргүүний мэндчилгээ

Тэргүүний мэндчилгээ

Эрхэм төгсөгчид та бүхний энэ өдрийн амар амгаланг эрье.

Манай холбоо нь байгуулагдсан цагаасаа хойш Япон улсын Элчин сайдын яам, ЖАЙКА-ын Монгол дахь төлөөлөгчийн газартай хамтран ажиллаж, холбооны гишүүдийн идэвхитэй дэмжлэг, оролцоонд үндэслэн Монгол Улсын нийслэл хот, хөдөө орон нутагт төрөл бүрийн салбарт сургалт семинарыг зохион байгуулж, нийгмийн сайн сайхны төлөө сайн дурын үйл ажиллагаа болон соёлын хөтөлбөрүүдийг явуулж байна. Мөн 2015 онд холбооны гишүүдийн хоорондын нөхөрлөлийг бэхжүүлэх зорилгоор анхдугаар спорт өдөрлөгийг зохион байгуулахын зэрэгцээ холбооны зүгээс ЖАЙКА-ын хамтын ажиллагаа, тусламж, татвар, жижиг, дунд үйлдвэрлэл, агаарын бохирдол, онцгой байдал зэрэг сэдвээр зургаан удаа телевизийн нэвтрүүлэг бэлтгэн олон нийтэд сурталчиллаа.

Түүнчлэн Монгол Улсын Шадар сайдынхаа хувьд миний бие 2016 оныг “Хэрэглэгчийн жил” болгохыг санаачлан Засгийн газрын шийдвэр гаргууллаа. Энэхүү шийдвэр нь Монгол улс ардчилал, зах зээлийн харилцаанд шилжин орсон 25 жилийн түүхэнд төрийн бодлогынхоо цөмд хэрэглэгч-хүнийг анх удаа төвлөрүүлсэн, хэрэглэгч нар эрхээ хамгаалах боловсролыг төлөвшүүлэхэд цаг үеэ олсон маш чухал шийдвэр боллоо гэж миний бие үзэж байна.

“Хэрэглэгчийн жил-д хийхээр төлөвлөж буй бидний санаачилгыг амжилттай хэрэгжүүлэхэд “ЖАЙКА”-ын сургалт төгсөгчдийн холбооны нийт гишүүд, дэмжигчид та бүхний идэвхитэй оролцоо хамгийн чухал бөгөөд “Хэрэглэгч Хаан-Эрхэм хүн таны төлөө” гэсэн ариун үйлсэд хамтран ажиллахыг уриалж байна.

Монгол Улсын Их Хурлын гишүүн, Монгол Улсын Шадар сайд, “ЖАЙКА”-ын Сургалт төгсөгчдийн холбооны Ерөнхийлөгч Ц.Оюунбаатар