УРИЛГА

ЖАЙКА-ын СТХолбооноос Монгол, Япон хоёр орны хоорондын харилцаанд гүүр болж байдаг эрхэмүүдийг оролцуулсан “Эртэч яриа” өглөөний цуврал уулзалтыг 2 дахь удаагаа зохион байгуулах гэж байна.

Бидний анхны уулзалтанд Хэл шинжлэлийн ухааны доктор, Хүмүүнлэгийн ухааны их сургуулийн профессор, толь зүйч Санжийн Дэмбэрэл гуай оролцон “Монгол-Японы соёлын харилцааны түүхэн замнал, өнөөгийн байдал” сэдвээр сонирхолтой илтгэл тавьсан билээ.

Энэ удаагийн уулзалтын зочноор Шинэ Монгол бүрэн дунд сургуулийн захирал, Олон улс судлалын доктор Пүрэвсүрэнгийн Наранбаяр оролцох юм.

Гишүүд та бүхнийг энэхүү уулзалтанд өргөнөөр оролцохыг урихын зэрэгцээ цаашид уламжлал болгон зохион байгуулах энэхүү уулзалтанд хэнийг оролцуулах хүсэлтэй байгаа тухай саналаа бидэнд илэрхийлэхийг хүсье.

Та бүхэн доорх хаягаар https://goo.gl/forms/JzaO3QFw39HuhhVd2 орж бүртгүүлнэ үү.