ЖАЙКА-ын СТХолбооноос Монгол, Япон хоёр орны хоорондын харилцаанд гүүр болж байдаг эрхэмүүдийг оролцуулсан “Эртэч яриа” өглөөний цуврал уулзалтыг сар бүр зохион байгуулах гэж байна. Энэ удаагийн
буюу анхны уулзалтаар Хэл шинжлэлийн ухааны доктор, Хүмүүнлэгийн ухааны их сургуулийн профессор, толь зүйч Санжийн Дэмбэрэл гуай оролцох юм. Тэрээр Монгол-Японы харилцааг дэмжих “Түншийн холбоо” нийгэмлэгийн захирлаар ажилладаг бөгөөд Монгол-Японы хоорондын харилцаа, хамтын ажиллагааг хөгжүүлэх чиглэлд 40 гаруй жил ажилласан юм. Өнгөрсөн жил түүний энэхүү хувь нэмэрийг үнэлж Японы “Эзэн хааны одон”-гоор шагнасан билээ.

Гишүүд та бүхнийг энэхүү уулзалтанд өргөнөөр оролцохыг урихын зэрэгцээ цаашид уламжлал болгон зохион байгуулах энэхүү уулзалтанд хэнийг оролцуулах хүсэлтэй байгаа тухай саналаа бидэнд илэрхийлэхийг хүсье.

Та бүхэн доорх jicamg-alumni@jica.go.jp хаягаар  орж бүртгүүлнэ үү.

c3cc991