Тус холбоо нь Монгол-Японы ард түмний найрамдалт харилцааг сурталчлах, Олон улсын ЖАЙКА байгууллагын үйл ажиллагааг таниулах, хүүхэд багачуудын дүрслэн зурах идэвхийг өрнүүлэх, авьяас чадварыг дэмжих зорилгоор “Монгол Японы найрамдал” сэдэвт гар зургийн уралдааныг Жайка-ийн шугамаар Япон улсад сургалтанд хамрагдаж ирсэн төгсөгчдийн хүүхдүүд, Монголд ажиллаж, амьдарч буй Япон иргэдийн хүүхдүүдийн дунд 2014 оны 8 сарын 1-ны өдрөөс 10 сарын 10-ны хооронд зохион байгууллаа.

IMG_0528

Уралдаанд Баян-Өлгий, Сэлэнгэ аймаг, Улаанбаатар хотын нийт 30 гаруй хүүхдийн бүтээл ирсэн бөгөөд бага, дунд, ахлах гэсэн гурван насны ангилалаар гурван байр эзлүүлж шалгаруулахад:

Бага нас /6-9 нас/ 

  • Нэгдүгээр байр:       СХД Ирээдүй цогцолбор 2-р бага сургуулийн 3д анги Э.Амин-Эрдэнэ
  • Хоёрдугаар байр:      БГД 28-р сургууль 4в анги Ш.Уугангэрэл
  • Гуравдугаар байр:     Шинэ Монгол бага сургуулийн 33 анги Ж.Номинцэцэг

Дунд нас /10-14 нас/

  • Нэгдүгээр байр:        БГД 28-р сургууль Б.Хулан
  • Хоёрдугаар байр:      14-р сургуулийн 7а анги М.Хонгорзул
  • Гуравдугаар байр:     Шинэ Монгол дунд сургуулийн 6-р анги Сато Хикарү
  • Тусгай байр:              СХД Ирээдүй цогцолбор 2-р ахлах сургуулийн 7в анги Б.Анударь

Ахлах нас /15-17 нас/

  • Нэгдүгээр байр:        Сэлэнгэ аймаг Сүхбаатар сум 4-р сургуулийн 12а анги Х.Саранзаяа
  • Хоёрдугаар байр:      СХД Ирээдүй цогцолбор 1-р ахлах сургуулийн 10д анги Б.Ануужин
  • Гуравдугаар байр:     Сэлэнгэ аймаг Сүхбаатар сум 4-р сургуулийн 12а анги Н.Солонго нар шагналт байранд шалгарлаа.

       Монгол-Япон төвийн үүдний танхимд 10-р сарын 23-наас 11-р сарын 1-ны хооронд оролцогчдын бүтээлээр үзэсгэлэн гаргаж сурталчилав.

     Уралдаанд шалгарсан хүүхдүүдэд Холбооны тэргүүн, УИХ-ын гишүүн Ц.Оюунбаатар 2014 оны 10 дугаар сарын 31-нд Монгол Японы хүний нөөцийн хөгжлийн төвд шагналыг гардууллаа. Уралдаанд Сэлэнгэ болон Баян-Өлгий зэрэг аймгаас хүүхдүүд оролцсон нь тэмцээн өргөн цар хүрээг хамарч чаджээ хэмээн дүгнэж байна.

Цаашид энэхүү үйл ажиллагааг жил бүр уламжлал болгон зохион байгуулж залуу үе хойчдоо Монгол-Японы найрамдалт харилцааг илүү таниулан сурталчилах болно.