ЖАЙКА сургалт төгсөгчдийн холбооны Тэргүүн, УИХ-ын гишүүн, Гадаад бодлого, аюулгүй байдлын байнгын хорооны дарга Ц.Оюунбаатар, Ерөнхий Нарийн бичгийн дарга, Нягтлан бодогчдын хүрээлэнгийн захирал Л.Дондог, Удирдах зөвлөлийн гишүүн Р.Энхтуул нар Японы Жайка Олон Улсын Байгууллагын дэд ерөнхийлөгч ноён Танака-гийн урилгаар Япон улсад 2014 оны 8 сарын 30-аас 9 сарын 5-ны хооронд ажлын айлчлал хийгээд ирсэн билээ.IMG_5453

Тус айлчлалын хүрээнд Монгол улсад хөрөнгө оруулалт хийж байгаа болон хөрөнгө оруулалт хийх сонирхолтой байгаа Японы хувийн хэвшлийн компаниудтай уулзах явдал байсан юм. Тиймээс Шинэ Улаанбаатар олон улсын онгоцны буудлын бүтээн байгуулалтын төсөлд хөрөнгө оруулалт хийж буй Мицибуши корпорацийн удирдах ажилчидтай уулзалт зохион байгуулсан билээ.

Энэхүү үйл ажиллагааны үргэлжлэл болгон 2014 оны 11 сарын 22-ны өдөр Жайка-гийн сургалт төгсөгчдийн холбооны тэргүүн Ц.Оюунбаатар, Ерөнхий нарийн бичгийн дарга Л.Дондог, холбооны удирдах зөвлөлийн гишүүд болон, Жайка-ийн сургалт хариуцсан ажилтнууд Хөшигийн хөндийд баригдаж буй Олон улсын шинэ нисэх онгоцны буудлын үйл ажиллагаатай танилцлаа.

Орчин үеийн шаардлага хангасан уг төслийн барилгын ажлыг дэлхийн хэмжээнд чанараараа танигдсан Япон хүчирхэг корпораци Мицүбүши болон Чиёода компаниудын түншлэл, туслан гүйцэтгэгчээр Солонгосын Самсунг компани стандарт шаардлагыг ханган ажиллаж байна. 2017 онд ашиглалтанд орох уг Олон улсын нисэх онгоцны буудал нь Монгол Японы хамтын ажиллагааны томоохон төсөл, обьект болж байгаа юм.

IMG_5443IMG_5442IMG_5447IMG_5457