Сургалт 2015.08.15-ны өдрийн 09.00 цагаас Замын-Үүд сумын Цагдаагийн хэлтсийн хурлын танхимд эхэллээ. Замын-Үүд боомт дахь Хилийн Мэргэжлийн хяналтын албаны дарга С.Баясгалан, Нэгдсэн лабораторийн эрхлэгч Д.Батгэрэл нар үг хэлж, сургалтыг нээлээ.Сургалтад МХЕГ-ын Хүнсний аюулгүй байдлын Үндэсний лавлагаа лаборатори, Нийслэлийн МХГ-ын Төв лаборатори, Багануур дүүрэг, Сэлэнгэ, Орхон, Дархан-Уул, Дорноговь аймгийн Мэргэжлийн хяналтын газрын дэргэдэх лабораториуд, Алтанбулаг, Замын-Үүд боомт дахьХМХА-ны лабораторийг төлөөлсөн 54 шинжээч мэргэжилтнүүд хамрагдлаа.

IMG_4574[1]

Энэхүү сургалт нь Мэргэжлийн хяналтын сүлжээ лабораториудад ажиллаж байгаа шинжээч нар сорилтын үр дүнгээ баталгаажуулах, буруу үр дүн гаргахаас сэргийлэхийн тулд сорилтын үр дүнд статистик тоон анализыг хийх чадварыг эзэмшүүлэх зорилгоор зохион байгуулагдсан.

Сургалтын үндэслэл:

  • Аливаа лабораторийн сорилтын үр дүнгийн үнэн зөв байдал хамгийн чухал.
  • Сорилт гүйцэтгэх ур чадварыг Үндэсний ба олон улсын метрологийн эрх бүхий лабораторийн хөндлөнгийн үнэлгээгээр тогтоодог.
  • Өдөр тутам хийгдэж байгаа сорилтын үр дүнгийн үнэн зөв байдлыг лабораторийн дотооддоо тогтмол хянаж байх ёстой.
  • Статистик тоон анализыг хийхдээ компьютерийн программ хангамж ашиглах нь цаг хугацаа хэмнэх, тооцооллын алдаа гарахаас сэргийлэх ач холбогдолтой.

IMG_4635[1]

Сургалтын агуулга:  Сургалт нь Япон улсын Осака хотын Сайто лабораторийн эрхлэгч, доктор Фүжита Казухирогийн боловсруулсан “Лабораторийн дотоод хяналт ба сорилтын үр дүнгийн баталгаажуулалт” сэдэвт лекцийн материалд тулгуурлан дараах сэдвүүдийг хамарсан. Үүнд; Статистик тоон анализын үндсэн нэр томьёо, тодорхойлолтууд

  • Шугаман хамаарлыг тогтоох аргууд
  • Хэмжлийн үр дүнд математик боловсруулалт хийх нь
  • Microsoft EXCEL 2007 программыг ашиглан тооцооллыг хялбарчлах нь
  • Хэмжлийн үр дүнгийн бүдүүлэг алдааг ялган тогтоох нь
  • Хэмжлийн эргэлзээг тооцох аргууд                                                                                          Сорилтын үр дүнд статистик тоон анализ хийх арга нь манай улсын их дээд сургуулиудын сургалтын хөтөлбөрт тусгагдаагүй, Мэргэжлийн хяналтын байгууллагын дэргэдэх сорилт шинжилгээний лабораториудад нэвтрээгүй тул энэ чиглэлээр явуулсан анхны сургалт болж байгаагаараа онцлог юм. Сургалтад оролцогчид сорилтын үр дүнд статистик тоон анализын талаарх онолын мэдлэгээс гадна Microsoft EXCEL 2007 программыг ашиглан статистик тоон анализыг түргэн шуурхай, алдаагүй хийх, хэмжлийн эргэлзээг тооцох чадвар эзэмшсэн нь энэ сургалтын бодит үр дүн боллоо.

IMG_4715[1]