jica logo white cropped-holboonii-logo.jpg“Follow up” сургалт семинарын

төслийн саналыг авч  байна.

 

ЖАЙКА-ын Сургалт төгсөгчидөө

ЖАЙКА-ын Монгол дахь төлөөлөгчийн газар болон ЖАЙКА-ын Сургалт төгсөгчдийн холбоо (JAAM) хамтран сургалт төгсөгчдийнхөө сургалтын үр өгөөжийг нэмэгдүүлэх, сургалтын хүрээнд төлөвлөж байсан үйл ажиллагааны биелэлтэнд дэмжлэг үзүүлэх зорилготой “Follow up” сургалт семинар зохион байгуулах төслийн саналыг хүлээн авч байна.

Төгсөгч та дараах 5 салбарын хүрээнд төслийн саналаа ирүүлэх боломжтой бөгөөд салбар тус бүрт нэг сургалт семинарыг сонгон шалгаруулж санхүүжүүлнэ. Үүнд:

  • Хөдөө аж ахуй
  • Боловсрол
  • Эрүүл Мэнд
  • Байгаль орчин
  • Татвар

Санал хүлээж авах хугацаа: 6 сарын 2~6 сарын 24 өдөр хүртэл бөгөөд дурдсан хугацаанаас хойш хүлээн авахгүй болно.

Бүрдүүлэх материал: Зохион байгуулах сургалт семинарын талаарх танилцуулга, төлөвлөгөө, хөтөлбөр, төсөв зэргийг хавсралтын дагуу бүрдүүлнэ.

Санхүүжилт: Сургалт семинарын тараах материалыг боловсруулах болон хэвлэх, сургалтын танхимын түрээс, цайны зардал зэрэгтэй холбоотой 1 сая хүртэлх төгрөгийн зардалыг ЖАЙКА-ын зүгээс санхүүжүүлнэ.

Сонгон шалгаруулалтад тавигдах ерөнхий шаардлага:

  • Сургалт семинарын сэдэв нь төгсөгчийн Японд сургалтаар эзэмшсэн мэдлэг туршлагын хүрээнд байх;
  • Сургалт семинарын хүрээнд сонирхогч бүлэгт өгөх сургалтын агуулга, мэдээлэл нь шинэлэг бөгөөд ач холбогдолтой, үр өгөөжтэй байх;
  • Сургалт семинарт оролцогчдийн тоо 30-аас доошгүй байх;
  • Сургалт семинарыг зохион байгуулагч, илтгэгчид нь ЖАЙКА-ын сургалт төгсөгч байх буюу ЖАЙКА-ын Сургалт төгсөгчдийн холбооны гишүүн байх, биш бол элсэх;
  • Зохион байгуулагч нь сургалт семинарын болон түүний санхүүгийн тайланг зохих шаардлагын хүрээнд хавсралтын дагуу зохион байгуулснаас хойш ажлын 5 өдрийн дотор бүрдүүлж өгөхийг зөвшөөрсөн байх;
  • 2010 оноос хойшхи сургалтанд хамрагдсан байх;
  • Зардал хэмнэсэн байх;

Сонгон шалгаруулалтын дүнг 2016 оны 7 сарын 8-нд мэдээлнэ.

Зохион байгуулагч:             ЖАЙКА-ын Монгол дахь Төлөөлөгчийн Газар

ЖАЙКА-ын Сургалт төгсөгчдийн холбоо

Холбоо барих:                      Д.Дэлгэрсүрэн  (СТХолбооны зохицуулагч)

Утас:                                      325 939, 311 329

И-мэйл:                                  jicamg-alumni@jica.go.jp

Вэб сайт:                               www.jaam.mn, www.facebook.com/JICAAlumniMongolia

Хавсралт татаж авах:

Семинарын танилцуулга [загвар]

Семинарын төсөв [загвар]

Семинарын хөтөлбөр [загвар]