Жайка-ийн Монгол дахь төлөөлөгчийн газар нь 2013 оны 10 сард Жайка-ийн сургалт төгсөгчдийн дунд ээлжит (follow up) семинарын төслийн шалгаруулалтаа зарласан.

Тус шалгаруулалт нь 2008 оноос хойш Жайка-ийн сургалтанд хамрагдаж ирсэн төгсөгчид Япон дахь сургалтын үеэр бичиж байсан “Үйл ажиллагааны төлөвлөгөө (Action plan)”-ний биелэлт болон сургалтын үр дүнд суурилсан сургалт семинар зохион байгуулах хүсэлтийг дэмжих , үр дүнтэй төслийг санхүүжүүлэх зорилготой юм.

Нийт 12 төслийн саналаас дараах гурван төсөл шалгаран, Жайка-аас санхүүжилт авлаа.

  1. ХӨСҮТ-ийн Чанарын албаны менежер О.Сумьяа (2013 онд Жайка-ийн шугамаар Вирус гепатитын сургалтанд хамрагдсан), Хүлээн авах, яаралтай тусламжийн төвийн тасгийн эрхлэгч Б.Батсүх (2012 онд Жайка-ийн шугамаар Вирус гепатитын сургалтанд хамрагдсан) Улаанбаатар хотын 8 дүүргийн өрх болон дүүргийн эх барих эмэгтэйчүүдийн эмч нарт “Вируст гепатитын эхээс урагт дамжих халдварын талаар”
  2. Цаг уур, Орчны Шинжилгээний газрын ахлах мэргэжилтэн С.Энхмаа (Жайка-ийн шугамаар 2005 онд “Хүчиллэг тунадасны мониторингийн үнэлгээ”, 2009 онд “Агаар бохирдуулах эх үүсвэр” сургалтанд хамрагдсан) нь Төв, орон нутгийн байгаль орчны шинжилгээний лабораторын инженер, эрхлэгч нарт “Агаар бохирдуулах хаягдлын шинжилгээ”
  3. Мэргэжлийн Хяналтын Ерөнхий Газрын Эрүүл ахуй, нян судлалын лабораторын шинжээч Д.Сайнжаргал (2012 онд Жайка-ийн шугамаар “Хүнсний аюулгүй байдалд тавих микотоксины хяналт” сургалтанд хамрагдсан) нь Мэргэжлийн хяналтын ерөнхий газарт “Микотоксины хяналт” сэдвээр сургалт зохион байгууллаа.

Шалгарсан төгсөгчдийнхөө цаашдын ажилд амжилт хүсье!