Жайка-ийн сургалт төгсөгчдөө

Жайка-ийн Монгол дахь төлөөлөгчийн газар болон Жайка-ийн сургалт төгсөгчдийн холбоо(JAAM) хамтран сургалт төгсөгчдийнхөө сургалтын үр дүнг дээшлүүлэх, сургалтын хүрээнд төлөвлөж байсан үйл ажиллагааны биелэлтэд дэмжлэг үзүүлэх зорилгоор семинар зохион байгуулах төслийн санал авч байна.

Дараах 3 салбарын хүрээнд тус бүр нэг семинар зохион байгуулна:

  • Боловсрол
  • Эрүүл мэнд
  • Байгаль орчин

Санал хүлээж авах хугацаа: 8 сарын 01~9 сарын 10 өдөр хүртэл

Бүрдүүлэх материал:  Семинар зохион байгуулах төлөвлөгөө, Семинарын агуулга, зохион байгуулах төлөвлөгөө, төсөв, Овог нэр болон албан тушаал, хамрагдсан сургалтын товч танилцуулгыг тодорхой тусгаж өгөх. (Материалыг 2 хуудас (А4 цаас) –нд нэгтгэн хураалгах)

Семинар зохион байгуулах зардлын хувьд материал боловсруулах, заал танхим түрээслэх, цайны зардал зэргийг Жайка-ийн зүгээс санхүүжүүлэх боломжтой.

Сонгон шалгаруулалтад тавигдах шаардлага:

  • Аль болох бага зардлаар их үр дүнд хүрэх
  • Семинарт оролцогчийн тоо боломжит хэмжээнд олон байх
  • Семинараар хүмүүст хүргэх мэдээлэлийн агуулга ач холбогдол, мэдээлэлийн шинэлэг байдал
  • Семинар зохион байгуулагч болон илтгэгчид нь ЖАЙКА-гийн сургалт төгсөгч байх
  • Семинар зохион байгууулагч нь семинарын болон санхүүгийн тайланг зохих шаардлагын дагуу зохион байгуулснаас хойш ажлын 5 өдрийн дотор бүрдүүлж өгөхийг зөвшөөрсөн байх

Шалгаруулалтын дүнг 10 сарын эхээр мэдэгдэнэ.

Зохион байгуулагч: Жайка-ийн Монгол дахь Төлөөлөгчийн Газар, Жайка-ийн Сургалт төгсөгчдийн холбоо

Холбоо барих:        Д. Дэлгэрсүрэн (сургалт төгсөгчдийн холбооны зохицуулагч)

Хаяг: Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, Бодь тауэр, 7-р давхар, Жайка-ийн Монгол дахь Төлөөлөгчийн Газар

Утас:          325 939, 311 329       

И-мэйл:       jicamg-alumni@jica.go.jp

Вэб сайт:      www.jaam.mn, https://www.facebook.com/pages/JICA-Alumni-Association