Жайка-ийн Монгол дахь төлөөлөгчийн газар болон Жайка-ийн сургалт төгсөгчдийн холбоо(JAAM) хамтран “Follow up” төслийн сонгон шалгаруулалтын хүрээнд сургалт төгсөгчдийнхөө сургалтын үр дүнг дээшлүүлэх, сургалтын хүрээнд төлөвлөж байсан үйл ажиллагааны биелэлтэд дэмжлэг үзүүлэх зорилгоор 4 сургалт семинарыг санхүүжүүлж, дэмжин ажиллахаар болсон. Үүний нэг 2014 оны Эрүүл мэндийн салбарт Х.Өмиргүл (2009 онд Эх хүүхдийн эрүүл мэнд сургалтанд хамрагдсан) 2015 оны 01 дүгээр сарын 20-27-ны өдөр хүртэлх жирэмсэн ба хөхүүл эхчүүдэд “Эх, хүүхдийн эрүүл мэндийн дэвтэр”-ийн хөтлөлтийг сайжруулах сэдэвт 6 хоногийн сургалтыг Баянхонгор аймагт зохион байгууллаа. Сургалтанд аймгийн нэгдсэн эмнэлгийн төрөх тасгийн эрхлэгч С.Оюундэлгэр, хүүхдийн тасгийн зөвлөх эмч Ш.Хуатхан, ЭМГ-ын эх барих эмэгтэйчүүд, нярайн эрүүл мэнд хариуцсан мэргэжилтэн нар “Эх, хүүхдийн эрүүл мэндийн дэвтэр”-ийн хөтлөлт, жирэмсэний хяналт, эсэн мэнд амаржихуй, төрөлтөнд бэлтгэх сэдэвт мэдээлэл өгч оролцсон нийт 150 эхчүүд хамрагдсан. (Жансая,Мейрим,Шипагер,Рауан өрхүүд болон Бугат сумын ЭМТ-ийн эхчүүдэд )
Зорилго: “Эх, хүүхдийн эрүүл мэндийн дэвтэр”-ийн хөтлөлтийг сайжруулах, эх, хүүхдийн эрүүл мэндийн тусламжийн чанарыг дээшлүүлэхэд оршино.
20150126_134652

Үр дүн: – Эх, хүүхдийн эрүүл мэндийн дэвтэрийн талаар мэдээлэлтэй болсон.
-Мэргэжлийн эмч нар сургалт явуулах нь илүү сонирхолтой байсан.
-Эхчүүд ийм сургалтыг дахин явуулж өгөх талаар хүсэлт тавьсан.
IMG_4506
Дүгнэлт:
-Нарийн мэргэжлийн эмч нарыг оролцуулан эхчүүдийн эх,хүүхдийн эрүүл мэндийн дэвтрийн хөтлөлтөнд хяналт тавьж, сурталчлан таниулсан. Ихэнх эцэг эхчүүд хөтөлдөггүй гэсэн, учир нь залхуурдаг байна.
-Эх, хүүхдийн эрүүл мэндийн талаар ойлголт бас хангалтгүй байна.
-Иймд энэ сургалтыг явуулснаар мэдээлэлтэй болж, хамтран ажиллаж эхэлсэн.
IMG_4525
Цаашид хийх ажлын чиглэл:
 Жирэмсний хяналтыг чанаржуулах, жирэмсэн эхчүүдийн хоорондын уялдаа холбоог сайжруулах.
 Эх, хүүхдийн эрүүл мэндийн талаар “Жануяа бахыт” клубыг түшиглэн 3 дахь өдөр болгон тогтмол сургалт явуулж байх.
 Өрхийн ЭМТ-ийн эмч нар гэрийн эргэлтээр айл өрхүүдээр явж, эх хүүхдийн эрүүл мэндийн дэвтэр хөтлөлтөнд хяналт хийж, газар дээр нь зөвлөлгөө өгөх.
 Цаашид энэ сургалтыг сум, тосгоны түвшинд зохион байгуулах.
 Сургалт явуулахад шаардагдах санхүүжилт болон төр, төрийн бус байгууллагуудын дэмжлэг авах.
 Эхчүүдийн хүсэлтийн дагуу жирэмслэлтээс сэргийлэх арга, жирэмсэн, төрсний дараах үе, нярайн аюултай шинж тэмдэгийн талаар мэдээлэл өгөх самбар гаргах.
IMG_4541
IMG_4546