Япон, Монгол хүүхдүүдийн нөхөрлөл-Тоглоом солилцох хөтөлбөр

Ховд аймгийн Боловсрол, Соёлын газрын мэргэжилтэн Д. Батнасан миний бие 2014 оны 9 дүгээр сард Япон улсын JICA олон улсын байгууллагын санхүүжилтээр Японд зохион байгуулагдсан “Алслагсдан болон тусгаарлагдсан бүс нутгийн боловсролын хөгжил” олон улсын сургалтанд хамрагдан Япон улсын Кочи мужийн дунд сургуулиудаар ажиллах явцдаа Нидогава тосгоны Вэфү бага сургуулийн багш, удирдлагуудтай уулзан тоглоом солилцон хамтран ажиллах санал тавьж энэхүү хөтөлбөрийг хэрэгжүүлж байна.

Энэхүү хөтөлбөрийн гол зорилго нь хоёр орны соёл, зан заншил, сурагчдын сурах арга барил, багш нарын заах арга зүй, эцэг эхийн сургуультай хамтран ажилладаг арга зэрэг туршлагуудыг харилцан солилцоход оршиж байгаа. Тус сургуулиуд зөөлөн тоглоомыг солилцон түүний өдөр бүрийн өдрийн тэмдэглэл, холбогдох зургуудыг солилцох, интернэтээр тухайн цаг үеийн тэмдэглэлийг хэлэлцэх замаар харилцаж байна.

Мөн Япон болон Монголын алслагдсан бүс нутагт сурч амьдарч байгаа сурагчдыг харилцааг бий болгож тоглоомын өдрийн тэмдэглэл, фото, видеогоор дамжуулан хоёр орны амьдрал ахуй, соёлыг ойлгох, сурах, суралцах, эцэг эх багш, сургуулийн нарын хамтын ажиллагааны арга туршлагаа хуваалцах, сонгогдсон ангийн сурагчдын англи хэлний сурах хүсэл эрмэлзэл, англи хэлний бодит хэрэглээг бий болгоход анхааран ажиллаж байна.

Энэ хөтөлбөрийг 2014 оны 11-р сард Ховд аймгийн Мөнххайрхан сумын сургуулийн 5б ангийн сурагчид өөрсдийн тоглоомдоо Боролдоо хэмээн нэр өгч сурагч бүр өөрийн болон сургуулийн талаар товч мэдээлэл бүхий зурагт захидалын хамт Япон улс уруу илгээснээр эхлүүлсэн. Япон улсаас Кочи мужийн Вефү бага сургуулиас 11 дүгээр сард Киндамо тоглоомыг ирүүлснээр хөтөлбөр хэрэгжиж эхэлсэн.

Энэхүү хөтөлбөрт хамрагдсанаар хүүхдүүдэд англи хэл сурах, Япон болон Монгол орныг сонирхох, хүсэл эрмэлзэл нэмэгдсэн нь тэдний тоглоомтой хамтдаа суралцаж буй, амьдарч буй өдрийн тэмдэглэлүүдээс тод харагдаж байна.

Мөн хөтөлбөрийн дунд үед тоглоомын талаар видео бичлэг хийж солилцсон, Вэфү бага сургуулиас нэмж кэндома тоглоом ирүүлсэн зэрэг уг хөтөлбөрийн ач холбогдол өндөр байсанд оршино.

Хүүхдүүд видео бичлэг солилцсоны дараа маш олон асуултуудыг бие биенээсээ асууж харилцаж байсан. Ийнхүү Монгол, Япон хүүхдүүдийг нөхөрлүүлсэн энэхүү хөтөлбөр амжилттай хэрэгжиж байна.

DSC00606

Хөтөлбөрт хамрагдаж буй Япон улсын Кочи мужийн Нидагова тосгоны Вэфү бага сургуулийн сурагчид Монголын Боролдой тоглоомыг хүлээн хамтран ажиллаж байгаа нь

grade 5b

Хөтөлбөрт хамрагдсан Монгол улсын Ховд аймгийн Мөнххайрхан сумын 5б ангийнсурагчид

20150401_110609

Хөтөлбөрт хамрагдсан хүүхдүүдийн захидлаас